Ein Mann reitet lächelnd auf einem braunen, gesattelten Pferd. Hinter ihm gehen zwei hellbraune Kamele. Er führt die Kamele über ein Seil.

Монгол судлалын кластер

Монгол судлалын кластер нь Австрийн Шинжлэх Ухааны Академи болон Вены Их Сургууль дээр байрлаж, "Евразийн Трансформациуд" нэртэй Тэргүүлэх Кластерийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Эхэндээ Вены Их Сургууль дээр Монголын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортыг Хариуцсан Яамны дэмжлэгтэйгээр байгуулагдсан энэ кластерын зорилго нь Монголын Түүх, Соёл, түүнтэй холбоотой Евразийн өргөн хүрээний контекстийг судлах олон янзын санаачилга, нөөц болон боломжуудын талаар мэдээлэл өгөх явдал юм. Тогтмол хөтөлбөртэй үйл ажиллагаа явуулснаар Кластер нь Венийн Их сургууль дахь Монгол судлалыг бэхжүүлж, цаашдаа судалгаа шинжилгээний өргөн хүрээг хамарсан  салбар болгох зорилготой юм. Олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрийн ачаар Монгол судлалын орчин цагийн асуудлаар эрдэм шинжилгээний яриа хэлэлцээр хийх гол платформ суурь болохын зэрэгцээ Австри, Монголын сургуулиудын оюутан солилцоог дэмжих болно.