Ein Mann reitet lächelnd auf einem braunen, gesattelten Pferd. Hinter ihm gehen zwei hellbraune Kamele. Er führt die Kamele über ein Seil.

Монгол судлалын кластер

Монгол судлалын кластер нь Венийн Их сургуулийн Түүхийн тэнхимийн дэргэд Монголын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр байгуулагдсан билээ.  Кластерын зорилго нь Венийн их сургуулийн дэргэд Монголын түүх, соёлыг судлах төрөл бүрийн санаачилга, нөөц, боломжийн талаар Евразийн өргөн цар хүрээний мэдээллээр хангах явдалд оршино.  Тогтмол хөтөлбөртэй үйл ажиллагаа явуулснаар Кластер нь Венийн Их сургууль дахь Монгол судлалыг бэхжүүлж, цаашдаа судалгаа шинжилгээний өргөн хүрээг хамарсан  салбар болгох зорилготой юм.   Олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрийн ачаар Монгол судлалын орчин цагийн асуудлаар эрдэм шинжилгээний яриа хэлэлцээр хийх гол платформ суурь болохын зэрэгцээ Австри, Монголын сургуулиудын оюутан солилцоог дэмжих болно.